HAPPY FOREVER

Амжилт бол аз жаргалын түлхүүр биш, харин аз жаргал бол амжилтын түлхүүр хэрэв та хийж байгаа зүйлдээ дуртай бол амжилтанд хүрэх болно.

Шатрын ДАШТ 2012.05.10-нд нээлтээ хийнэ

2012 оны 05-р сарын 09 Нийтэлсэн Jack

Оюун ухааны гайхамшигт тоглоом болох шатар нэн эртнээс хүмүүс тоглож ирсэн ба анхны ДАШТ анх 1886 онд Стейниц ба Зукерторт нарын хооронд болж байжээ. Үүнээс өмнөх хугацаанд дэлхийн олон шатарчид хоорондоо тоглож, шалгарсан сайн тоглогч нь тухайн цаг үедээ дэлхийн аварга гэгдэж байсан байна.

Шатрын ДАШТ-2012

Ээлжит шатрын ДАШТ 2012 оны 5 дугаар сар 10-нд Москва хотын Третяаков галлерайд нээлтээ хийх юм байна. Одоогийн дэлхийн аварга энэтхэгийн их мастер Вишванадан Ананд цолоо хамгаалж тоглох бол Израйлын Борис Гелфанд цолны төлөө тоглох юм.

Тэмцээн дэлхийн шатрын холбооны удирдлаган дор явагдах ба шагналын сан нь 2,55 сая ам.доллар юм байна. Тэд 5.11-5.28 хүртэл хугацаанд нийт 12 тоглолт хийж, тэнцсэн тохиолдолд нэмэлт тоглолт хийнэ.

Тэдний тухай

Ананд 1969 оны 12-р сарын 11-нд Энэтхэгийн Мадрас хотод төрсөн. 2000 онд дэлхийн шатрын аварга-ФИДЕ, 2007 оноос одоог хүртэл дэлхийн шатрын аварга цолоо хамгаалж байгаа. Түүний оргил рейтинг нь 2817 ба 2012.01 сарын байдлаар 2799 байсан. Ананд хурц тактикийн тоглолттой бөгөөд хурдан хугацаанд оновчтой нүүдэгээрээ алдартай.

Гелфанд 1968 оны 6-р сарын 24-нд Беларус улсын Минск хотод төржээ. Ихмастер цолтой, 2009 оны дэлхийн цом, 2011 дэлхийн аваргын төлөөх тоглох тэмцээнд түрүүлсэн. Түүний оргил рейтинг нь 2762, 2012.01 сарын байдлаар 2739 байжээ. Түүнийг олон төрлийн стилээр тоглох чадвартай гэж үздэг ба тактикаас илүү байрлалын тоглолтоор илүү амжилт үзүүлжээ.

Тэдний халз тоглолт

Тэд олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцон, 1989 онд Москвад болсон тэмцээнд анх хоорондоо таарч тоглож тэнцэж байжээ. 2012 оноос өмнө Ананд - Гелфанд хоёрын хожил энгийн цагаар /1 талдаа 30 минутаас дээш/ 35 удаа тоглож +9 -6 = 27, хурдан /1 талдаа 15-30 минут/ тоглолтын хувьд +8 -1 =19, блиц /1 талдаа 3-15 минут/ тоглолтын хувьд +3 -0 =4 харьцаатай байна.

Ronnie Coleman

2009 оны 10-р сарын 20 Нийтэлсэн Jack

 

 Дэлгэрэнгүй»

Ертөнцийн хуулиудаас

2009 оны 03-р сарын 20 Нийтэлсэн Jack

Чиехоллын хууль - Хэрэв ажил үйлс амжилттай явж байвал ойрын хугацаанд ямар нэг зүйл тохиолдоно.

Вейлэрийн хууль - Өөрөө гүйцэтгэдэггүй хүнд хийж чаддаггүй ажил гэж үгүй.

Мескмиений хууль - Ямар нэг зүйлийг гүйцэтгэхэд цаг хугацаа хүрэлцэхгүй ч засаж янзлахад хангалттай цаг олддог.

Куйнгерийн хууль - Ямарваа ажлыг гүйцэтгэх чадамж гүйцэтгэгчийн тоотой урвуу хамааралтай.

Харрисоны үүсгэл үнэн - Ямарч үйл ажиллагаанд таарсан шүүмж байдаг.

Эванс ба Бьерний хууль - Ямар нэг золгүй зүйл тохиолдоход түүнийг урьдчилан мэдсэн их мэдэгч заавал байдаг.

Уйлтерийн хууль - Хэний зөв гэдгийг хэн ч мэддэггүй, хэний буруу гэдгийг бүгд мэднэ.

Беллингсийн хууль - Ихэнх бэрхшээлийн үндэс нь бид үгүй гэхээсээ илүү за гэж хэлсэнтэй холбоотой.

Джесоны хууль - Шинэ санаа бүгдэд ойлгомжтой болоод ирэхэд түүнийг өөрчлөх цаг нь аль хэдийн болсон байдаг.

Ярукийн хууль - Хэрэв шинэ төхөөрөмж хямд бол хаа нэгтээ нь хуучин юм цохиж яваа гэсэн үг.

Джонсоны хууль - Хэрэггүй гээд хаясан сэтгүүлд таньд яг одоо хэрэгтэй мэдээлэл байсан байдаг.

Уйтений хууль - Хумсаа авч дуусмагц хумсны хэрэг зайлшгүй гарна.

Хайлтын хууль - Хайх зүйлээ боломжгүй гэсэн газраасаа эхэлж хай.

Мерианий хууль - Хайгаагүй зүйл олдохдоо амар.

Руны дүрэм - Хаана байгаа тань сонин биш бол та төөрөөгүй байна гэсэн үг..

Брайны хувилбар - Таныг өөр дараалалд шилжмэгц зогсож байсан хуучин дараалал тань хурдан урагшилж эхэлдэг.

Паркинсоны хууль - Зарлага нь орлогын хэмжээнд хүртлээ өсдөг.

Поттерийн хууль - Барааг сурталчлах хэмжээ түүний үнэ өртөгтэй урвуу хамааралтай.

Фикмений үндсэн хууль - 60 хоногийн баталгаатай байна гэдэг нь 61 дэхь хоног дээрээ таг болно гэсэн үг.

Льюсийн хууль - Бараа ганц ширхэг үлдэх үед бүгд худалдан авахыг хүснэ.

Дрюгийн хууль - Бусдаас бага төлж байгаа нь үргэлж гомдолтой байдаг.

Мидерийн хууль - Хамгийн сүүлд инээсэн хүн онигоог хөгжилтэй болгож өгдөг.

Гурдын үнэн - Хурал гэдэг минутыг хэмнэж, цагийг үрдэг.

Майлын хууль - Ямарваа зүйлд хандах хандлага албан тушаалаар илэрдэг.

Робертийн үнэн - Амьдрал гэдэг тэр аяараа алдаа..

Уотерийн зарчим - Төр засаг авилгалын тухай дандаа өнгөрсөн цаг дээр ярьдаг.

Хлейдийн хууль - Хүндэвтэр даалгаварыг залхуу ажилтандаа өг, тэр амархан хийх аргыг хурдан олно.

Мейрийн хууль - Юмыг төвөгтэй болгох амархан. Харин хялбар болгох хэцүү.

Томын хууль - Хуримын үргэлжлэх хугацаа түүний зардалтай урвуу хамааралтай.

Коловардын хууль - Бүх зүйлийн магадлал тэнцүү тавь тавин хувь, эсвэл болж бүтнэ, эсвэл болж бүтэхгүй.

Чейтсийн хууль - Найз нөхрөө ядарч явах үед та тусалсан бол тэр дахин ийм байдалд орохдоо л таныг дурсана.

Скоффын хууль - Бохир шалыг хүүхэд хэзээ ч бохирдуулахгүй.

Дженийн хууль - Цөцгий түрхсэн талх аль талаараа унах нь хивсний үнээс шууд хамаардаг.

Каны аксиом - Юу ч тус болохгүй бол одоо зааврыг нь унш.

Янгийн хууль - Бүх аугаа нээлт алдаанаас эхтэй.

Вивергийн хууль - Олуулаа такси барихад урд суусан хүн тооцоо хийдэг.

Шредрийн хууль - Тайлбаргүй байна гэдэг уян хатны шинж.

Берклийн хууль - Үр дүн нь тодорхой зүйлтэй бүү зууралд.

Эсрэгийн хууль - Зөвшөөрөл авахаас уучлал гуйх хялбар.

Нагийн хууль - Төлөвлөгөө нүсэр, түвэгтэй болох тусам нурах магадлал төдий чинээ ихэснэ.

Феттийн хууль - Амжилттай болсон туршилтыг дахин бүү давт.

Лемм Просманы хууль - Сая тулгарсан асуудлыг өчигдөр шийдвэрлэчих боломж байсан.

Хувийн санхүүгийн төлөвлөлт гэж юу вэ?

2009 оны 03-р сарын 09 Нийтэлсэн Jack

           Бид бүгдээрээ л одоогийнхоосоо илүү орлого олохыг хүсдэг. Гэвч бидний хэд нь өөрийнхөө энэ хүслийг зөв ухаалаг тооцоогоор биелүүлж чадсан билээ? Бидний хүсэл, мөрөөдөл агаарт замхраад алга болдоггүй гэж үү?

Өөрийн зорилгоо зөв тодорхойлж хувийн санхүүгийн төлөвлөгөө зохиогоод түүнийгээ биелүүлэхийн тулд алхам алхмаар ахих хэрэгтэй. Ингэвэл таны зохиосон төлөвлөгөө өөрийн чинь чухал зорилтуудыг баталгаатай биелүүлж чадах хэрэгсэл болно.

Та хэзээ нэгэн цагт ойд төөрч үзсэн үү?

Огт мэдэхгүй газар орчин, эргэн тойронд битүү мод бас үдшийн бүрий болж байдаг. Хаашаа явах вэ? Зураг, зүг заагч байхгүй нарийн баримжаа авах боломжгүй тул гэрээ олох ч өнгөрлөө гэж бодно. Харин газрын зураг луужинтай байсан бол өөрийн байршлаа амархан тогтоогоод гэрийн зүг явах нь тодорхой.

            Тэгвэл ямар ч төлөвлөлт байхгүй бидний санхүүгийн амьдралыг энэ ойд төөрч байгаа байдалтай адилтган үзэж болохоор байна. Өдөр хоногоор цаг хугацаа урсаж бидэнд өнөөдөр шинэ хувцас, зайлшгүй үйлчилгээний төлбөр, машины засвар, залуу хүмүүсийн хувьд сурч боловсрох, байр сууцтай, машинтай болох гээд л мөнгө хэрэгтэй байгаа. Санхүүгийн төлөвлөлтгүйгээр бид олсон бүхнийгээ л үрж, зарцуулаад дуусна.

            Өнөөдрийн зайлшгүй хэрэгцээнээс хамаарч зардал их гаргаж байгаа ч, ирээдүйд хүүхэд чинь 17 хүрч их, дээд сургуульд сурахад нь боловсролын зардал шаардлагатай болно гэдгийг заавал тунгааж бодох хэрэгтэй. Мөн хэдэн жилийн дараа нас ахиад ирэхээр ажил хийж чадахгүй болно, ажиллуулах ажлын байр ч олдохгүй. Иймд та тэтгэвэрт гарсныхаа дараа одоогийн орлоготойгоо дүйцэхүйц хэмжээний тогтмол орлоготой болохын тулд ажил хийж байх хугацаандаа өөрийн гэсэн хуримтлал бий болгох хэрэгтэй.

            Хамгийн гол нь хүмүүст тулгардаг хүнд асуудал нь хувийн санхүүгийн энэ чухал зорилгуудын тухай зөвхөн бодох бус алхам алхмаар амжилт олж эхлэх явдал байдаг. Өнөөдрийн хэрэгцээнд баригдаад ирээдүйгээ орхигдуулж болохгүй. Бид өнөөдрийнхөө хэрэгцээг хангахаас гадна  амьдралын цаашдын замаа засч ирээдүйд сайхан амьдрахын тулд мөнгөө зөв хуваарилж, сар, жил өнгөрөх тусам санхүүгийн амжилт олж мөнгөн хуримтлал бий болгох ёстой. Та олсон 100 төгрөгийнхөө 10 төгрөгийг ирээдүйнхээ төлөө хуримтлуулж яагаад болохгүй гэж. Ирээдүйн сайхан амьдралын төлөө санхүүгийн зөв төлөвлөлт хийж түүнийгээ биелүүлэхийн төлөө ажиллахыг л хувийн санхүүгийн төлөвлөлт гэнэ. Хүмүүс ирээдүйн амьдралдаа хамгийн чухал гэж үзэж байгаа зүйлээ хувийн санхүүгийн төлөвлөгөөний тусламжтайгаар төлөвлөдөг. Жишээ нь: Танай гэр бүлд хүү чинь өсч 6 жилийн дараа 18 нас хүрнэ. Түүний амьдралын сайн эхлэл нь боловсрол эзэмших явдал, үүний тулд мөнгө хэрэгтэй. Энэ зорилго нь гэр бүлийн хүрээнд маш чухал гэдэг нь эргэлзээгүй. Энд хугацаа бас чухал нөлөөтэй. Хүүхдээ боловсролтой болгохын тулд 6 жилийн дотор хуримтлал бий болгох санхүүгийн төлөвлөгөө зохиох хэрэгтэй. Хэрэв гэр бүл ийм зорилго тавихгүй, түүнийг биелүүлэхийн төлөө тэмцэхгүй бол 6 жилийн дараа хүүхдийнхээ боловсролд зарцуулах мөнгө олох нь амар зүйл биш шүү дээ.

            Энэ бол энгийн нэг жишээ. Дээд сургуулиа төгсөөд ажил дээр гараад удаагүй байгаа залуу хүмүүсийн хувьд хувийн санхүүгийн төлөвлөгөөгөө зохиож, санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэг нилээд урт хугацааны асуудал. Залуус бидний хэд нь өөрийн санхүүгийн төлөвлөгөөгөө зохиож, сар бүрийн орлогоос тодорхой хувийг хадгаламж, хөрөнгө оруулалтанд хийж байгаа  билээ. Хүмүүсийн орлого нь өсөх тусам зардал нь өсч байдгийг тайлбарласан Паркинсоны хууль гэж байдаг. Энэ хуулийг Англи зохиолч C,Northcote Parkinson олон жилийн өмнө гаргасан ба энэ нь яагаад ихэнх хүмүүс тэтгэвэрт гарахдаа хангалттай мөнгөн хуримтлалгүй байдгийг тайлбарладаг. Энэ хууль нь хүмүүс хэр их мөнгө олдог нь чухал биш, тэд олсон мөнгөө бүхэлд нь үрэх хандлагатай ба бага хадгалах сонирхолтой байдгийг хэлдэг. Тэдний зардал нь орлоготой нь уян хатан бус байдлаар өсдөг. Тэдний хэр их мөнгө олдог нь чухал биш, хэдийг нь хадгалж, хэдийг нь ашигтай зүйлд зарцуулж байна гэдэг нь чухал. Сарынхаа орлогын 10 ба түүнээс дээш хувийг тогтмол хадгалдаг хүнд санхүүгийн эрх чөлөө ирдэг гэдэг. Дэлхий даяараа санхүүгийн хямралын байдалтай байгаа өнөө үед хүн бүр өөрийн санхүүг нарийн төлөвлөн баримталж, хямралыг бага мэдэрч, санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэгт найдаж байна.

Зул сарын баярын мэнд

2008 оны 12-р сарын 25 Нийтэлсэн Jack
Зул сарын баярын мэнд найзуудаа
Зүгээр нэг энгийн баяр биш шүү энэ
Та нартаа итгэл сэтгэл, баяр хөөр, энх тайван
Өдөр бүр халуун илчээр дүүрэн, гэгээлэг байхыг хүсье.

Ирж буй 2009 ондоо
Инээд хөөр, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байж
Хайр дурлал, үерхэл нөхөрлөлөөс эхлээд
Хүссэн бүхэн чинь бүтэмжтэй байхыг хүсэн ерөөе.
.

Агуу их суут Чингис хаан

2008 оны 11-р сарын 10 Нийтэлсэн Jack

Он тооллын 1162 он.

Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгүй
Олзлолдон булаалдаж байх  цагт /1162 оны хар морин жилийн зун/

Хэрлэнгийн хөдөө арал Онон мөрний хөвөө Дэлүүн болдог хэмээх газар Есүхэй баатрын гэрт түүний гэргий Өэлүн үжинээс баруун гартаа шагайн чинээ нөж атгасан нэгэн хөвүүн мэндлэв. Тэр үед түүний аав Есүхэй баатар Татарын тэргүүлэгчид болох Тэмүүжин-үгэ, Хорибуха нарыг олзлон авчрахтай давхцсан тул билэгдэн ууган хүүдээ Тэмүүжин нэрийг хайрлав.

Он тооллын 1206 он.

Олон саад бэрхшээлийг туулан, олон найз нөхөдтэй болсоноор Тэмүүжин тал нутаг дахь тархай бутархай олон овог аймгуудыг нэгтгэн Их Монгол улсыг байгуулан хаан ширээнд өргөмжлөгдөн Чингис хаан нэрийг хүртэв. Хэдийгээр тэрээр хатуу ширүүн цагт хүнд бэрхийг туулан өсч хүмүүжсэн ч өндөр ёс суртахуунтай, хатуу зарчимч, бусдын тусыг мартдаггүй, аав, ээж, ахан дүүсээ хүндэлдэг, нөхөрлөлдөө үнэнч, ханьдаа халамжтай, нөхөртөө түшигтэй, өвөг дээдсээ асардаг, өнчин ядуусыг тэтгэдэг, ажилсаг, хөдөлмөрч, тэвчээр хатуужилтай, бат итгэл үнэмшилтэй, өөдрөг ариун сэтгэлтэй болон төлөвшсөн байлаа. Боржигон овогт Агуу их удирдагч Чингис хаан ба түүний үр сад 1279 он гэхэд дэлхийн түүхэн дэхь хамгийн том Эзэнт Гүрнийг үндэслэн байгуулж чаджээ.

Эзэнт гүрнүүдийн түүх

Он тооллын 2008 он.

Төв Азийн цээжин дэхь уудам сайхан нутагт Хаан Чингисийн үр сад, Монгол хэмээх нэгэн гэр бүл оршино. Тэд агуу их өвөг дээдсээрээ бахархан, тэднийхээ суу алдрыг өндөрт өргөн, улсынхаа нэрийг дэлхийд гарган, төрийнхөө далбааг мандуулсаар, ажилласаар, амьдарсаар ...

2008 оны Олимпын тэнгэрт Монголын далбаа мандаж буй нь

 

Аугаа их түүхтэй ард түмэнд асар их ирээдүй буй

Англи хэлний Каллан арга

2008 оны 11-р сарын 05 Нийтэлсэн Jack

Эрт дээр үеэс манай Монголчууд үр хүүхдүүдээ 5 өөр төрлийн хэлд сурган оюун ухааныг нь задалж, хүмүүжүүлэн өсгөдөг байжээ. Үнэндээ хэл сурах нь тийм ч амар хялбар зүйл биш, хүнээс нөр их хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг. Иймээс хүмүүс гадаад хэлийг хялбар сурах аргыг хайсаар иржээ. Дэлхий нийтэд өргөн хэрэглэгдэх болсон англи хэлийг хялбархан богино хугацаанд сурах Каллан аргыг Английн Робин Каллан нээсэн ба дэлхийн олон хэлний сургуулиуд уг аргаар гадаад хэлийг заадаг байна. Каллан арга нь бусад аргуудтай харьцуулахад 4 дахин богино хугацаанд хэл сурах боломж олгодог байна. Энэхүү аргын эхний 1-3 алхамыг "Англиар ярьж сурцгаая" гарчиг дор танд хүргэж байсан. Зарим уншигдынхаа хүсэлтийн дагуу уг аргын алхам 4-6-г энд орууллаа. За сайн сураарай. Амжилт хүсье.

Татаж авах

Stage 4

Stage 5

Stage 6

Магадлалын онол, математик статистик /ном/

2008 оны 11-р сарын 03 Нийтэлсэн Jack

Магадлалын онол нь санамсаргүй үзэгдлийн шинжилгээтэй холбогдсон математикийн шинжлэх ухааны салбар юм. Анх 16-р зуунд Героламо Кардано боломжийг олох тоглоомын шинжилгээндээ магадлалын онолыг томьёолон гаргахыг оролдож байжээ. Голландын математикч Кристиан Хугенс 1657 хэвлүүлсэн бүтээлдээ анх магадлалын онойылын талаар бичжээ. Тэрээр А мөнгийг р магадлалтайгаар В мөнгийг q магадлалтайгаар олох боломжтой нөхцөлд рА+qВ мөнгийг p+q-д хуваасантай тэнцүү хэмжээний мөнгийг зарцуулахтай ижил гэдгийг харуулсан. 17-р зууны үед нэрт эртэмтэн Паскаль ,Ферм нар магадлалын онолын зарчмыг томъёолох асуудлыг үндсэнд нь шийдэж чаджээ. Швейцарийн математикч Бернулль 1714 онд их тооны хуулийг нээсэн магадлалын онолын цаашдын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн байна.

Харин орчин үеийн магадлалын онолд Оросын нэрт эрдэмтэн А.Н.Колмогров үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тэрээр үзэгдлийн огторгуйн тэмдэглэгээг хялбар болгон хослуулж, нэгэн шинэ магадлалын тархалтын хуулийг нээж, бусад эрдэмтэдтэй хамтран олон теором, шалгуур, статистикийг боловсруулжээ.

Энэхүү Х.Бямбажав багшийн бичсэн "Магадлалын онол математик статистик" номд магадлалын онолыг дэлгэрэнгүй тайлбарлан мөн мэдлэгээ бататгах лаборторийн ажлын дасгалуудыг оруулж өгсөн их дажгүй ном байна.

 Номыг татах

Оюун санааны хүч

2008 оны 10-р сарын 29 Нийтэлсэн Jack

Хүний оюун ухаан, санаа бодол гэдэг хязгааргүй их хүч бөгөөд хүн юуг бодож, юуг төсөөлж байна тэр зүйлс нь биелэх магадлал өндөр байдаг гэнэ. Энэхүү хүч хүмүүсийг ядуугаас баян, харанхуйгаас амжилт, алдар нэртэй, аз жаргалгүй байдлаас баяр баясгалан, аз жаргалтай болгосоор иржээ. Оюун санааны хүчийг олон газар олон хүмүүс судлан янз бүрээр нэрлэж байсан ба энэ нь шашны болон философийн сургаалийн үндсэн зарчим, амжилт, ололтод нөлөөлөх чухал хүчин зүйл болдог байна. Манай оюунлаг ард түмэн ч хүний оюун санаа гэдэг агуу хүч болохыг анзааран “Сайн явах санааных”, “Санаж явбал бүтнэ” гэж маш оновчтойгоор хэлж үлдээжээ. Хүмүүс энэхүү хүчийг “ертөнцийн дэд оюун санаа”, “хязгааргүй оюун ухаан” гэх мэтээр олон янзаар нэрлэж ирсэн ба Австрийн агуу сэтгэлзүйч Карл Жунг “супер оюун санаа” гэж нэрлэсэн ба тэрээр бүх л насныхны мэдлэг болон мэргэн ухааны нэгдэл нь супер оюун санаанд агуулагддаг ба хүн бүр үүнийг ашиглах боломжтой гэжээ.

Супер оюун санаа бол бүхий л бүтээлч санаа, ажлуудын эх үүсвэр юм. Хүн төрөлхтний түүхэн дэхь бүх агуу сэтгэгч, зохион бүтээгч, зохиолч, зураач нар энгийн оюун санаан дээр тулгуурлан супер оюун санаагаа ашиглан бүтээлээ туурвисаар иржээ. Та ч мөн ялгаагүй өөрийн дотоод оюун санаанд гүнзгий нэвтрэн супер оюун санаагаа ашиглан амжилтад хүрэх бүрэн боломжтой. Та зорилгоо биелүүлэхээр эрчимтэй ажиллах үед таны супер оюун санаа урагш ахихад туслах олон янзын санаа, энергийг тасралтгүйгээр гаргаж байдаг. Өөрөөр хэлбэл хүн өөртөө маш чухал зүйлийг хийхээр тэмүүлэн ажиллах үедээ огт ядарсанаа мэдэлгүй урт хугацаагаар ажиллачихсан байдаг, харин тэрхүү зүйлээ хийсний дараа гэнэт ядарснаа мэдэрдэг. Хүний зорилго тодорхой байх үед түүнийг биелүүлэхээр тууштай ажиллахад тохиолдох олон асуудлыг супер оюун санаа нь автоматаар, байнга шийдвэрлэж байдаг. Мөн супер оюун санаа нь хүн өөрийнхөө хийж буй зүйлийг зөв гэдэгт бат итгэлтэй, тайван байх үед хамгийн сайнаараа ажилладаг. Амжилттай яваа хүмүүс өөрсдийн хүсч буй зүйлийн талаар тодорхой байж, үүнийгээ биелүүлэх мэдлэг чадвартаа итгэж, өөрийгөө тайван амгалан байлгаж чаддаг.

Супер оюун санааны хүчний тусламжтайгаар та өөрийн санаандаа байнга бодож явдаг зүйлээ биелүүлэх боломжтой. Америкийн зохиолч, философич Эмерсон “Хүн цагийн ихэнхэд юу бодож байна тэр зүйл шигээ болдог” гэж хэлжээ. Энэ үг хүн өөрийн оюун санаагаа зөв ашиглах хэрэгтэй гэдгийг сануулж байна. Супер оюун санаа бол галтай адил таны бодож буй санаа бодлуудыг хүлээн авч үг дуугүйгээр биелүүлдэг. Иймээс та муу, сөрөг зүйлсийг бодолгүйгээр, үргэлж сайн сайхан зүйлсийг бодож өөдрөг байх хэрэгтэй.

Та амжилттай яваа болон амжилтад хүрэхгүй байгаа хүмүүсийн ялгаа нь юу гэж боддог вэ? Энэ бол маш энгийн хариулттай: Амжилттай яваа хүмүүс хүсч буй зүйлийнхээ талаар бодож, ярьдаг бол амжилтад хүрэхгүй байгаа хүмүүс хүсэхгүй байгаа зүйлийнхээ талаар ярьдаг.

Таны амьдралдаа туйлаас хүсч буй зүйлээ олж авахад туслах супер оюун ухааны хүчийг бий болгох 10 алхамт төлөвлөгөөг хүргэж байна. Энэхүү төлөвлөгөөг өдөр тутмын тогтмол зуршил болгон хэрэгжүүлээрэй, үр дүнг нь хараад та гайхах болно.

1.    Яг юу хүсч байгаагаа тогтоо.  Энэ бол хүмүүст байдаг хамгийн том асуудал юм. Тэд яг юу хүсч буйгаа мэддэггүй ба тэрхүү зүйлээ олж авч чадахгүй байгаадаа гайхдаг.

2.    Өөрийнхөө зорилгыг нарийн тодорхойгоор тоочин бич. Тэмдэглэгдээгүй зорилгууд нь бараг л хүсэл болж хувирдаг. Зорилгоо тэмдэглэн бичих үедээ тэрхүү нарийн тодорхой зүйлсийг үнэхээр биелүүлэхийг хүсч буйгаа өөрийн супер оюун санаандаа дамжуул.

3.    Зорилгуудаа маш энгийн үгээр 8:12 хэмжээтэй цаасан дээр бичээд өөртөө авч яван боломжтой үедээ дахин дахин уншиж бай.

4.    Зорилгоо биелүүлэхэд тань туслах өөрийн хийж чадах зүйлсийнхээ талаар бодон жагсаалт гарга. Ингэж жагсаалт гаргах нь өөрийн хүслийг нэмэгдүүлж, итгэлийг лавшруулан зорилгодоо хүрэх боломжтой болгоно.

5.    Жагсаалтанд байгаа зүйлсээ ач холбогдлоор нь эрэмбэлэ. Аль нь илүү чухал вэ?

6.    Өөрийн гаргасан жагсаалтад байгаа зүйлсийн аль нэгийг хийх шийдвэрийг өдөр бүр гарга. Зорилгынхоо зүг урагшлах хөдөлгөөнөө барьж байхын тулд хийх шаардлагатай зүйлсээ өдөр бүр хий.

7.    Өөрийнхөө зорилгыг дахин дахин санаандаа бод. Өөрийнхөө санаандаа үүнийгээ аль хэдийн биелэчихсэн мэт төсөөл. Оюун санаан дахь таны зорилгын зураглал хэдий тодорхой, үнэмшилтэй байна төдий чинээ хурдан биелэх болно.

8.    Яг энэ цаг мөчид өөрийн зорилгоо биелүүлчихсэн мэт бодож, төсөөлөн аз жаргал, баяр хөөрийг мэдэр.

9.    Таны супер оюун санаа зорилгыг тань бодит болгож байгаа гэж бодон өөртөө итгэлтэйгээр амьдар.

10. Өөрийн супер оюун санаандаа зорилгоо бүрэн төгс байдлаар мэдээл. Та өөрийн зорилгыг бүх ертөнцийн хүч рүү мэдээлэх үед зөв цагт зөв үйлдэл хийхээ мэдэх болно.       

Өнөөдрөөс эхлэн зорилгоо биелүүлж, амжилтанд хүрэхийн тулд өөрийн оюун санааны хүчийг ашиглахыг оролдоорой. Үүнийг хийснээр та “эерэг бодолтой” итгэлтэй хүнээс “эерэг мэдлэгтэй” амжилттай хүн болж хувирна. За амжилт хүсье.

Portfolio theory and Performance analysis /book/

2008 оны 10-р сарын 18 Нийтэлсэн Jack

Хөрөнгийн зах зээл дээр амжилттай ажиллах нэг чухал хүчин зүйл бол өгөөж болон эрсдэлээс хамаарсан хамгийн оновчтой үнэт цаасны багцыг бүрдүүлэх явдал байдаг. Энэхүү номд орчин үеийн багцын онолын талаар маш ойлгомжтой, дэлгэрэнгүй бичсэн байналээ.  

Portfolio Theory and Performance Analysis
Noel Amenc, Veronique Le Sourd
ISBN: 978-0-470-85874-5
280 pages
October 2003

  Номыг татах

Англиар ярьж сурцгаая

2008 оны 10-р сарын 16 Нийтэлсэн Jack

 

 Дэлгэрэнгүй»

Bayesian Methods in Finance /book/

2008 оны 10-р сарын 13 Нийтэлсэн Jack

Санхүүгийн математик сонирхон судалж буй оюутан залуустаа доорх номыг хүргэж байна.

ISBN: 978-0-471-92083-0
329 pages
February 2008

 Номыг татах

Англи хэлний дүрэм -8

2008 оны 10-р сарын 04 Нийтэлсэн Jack

Цаг зохицох ёс

Sequence of Tenses

Англи хэлний нийлмэл өгүүлбэрийн, тэр дундаа тусагдахуун гишүүн өгүүлбэр бүхий угсарсан нийлмэл өгүүлбэрийн гол өгүүлбэрийн өгүүлэхүүн нь зохих өнгөрсөн цагт байх ёстой.

    1. Гишүүн өгүүлбэрийн өгүүлэхүүний цаг нь гол өгүүлбэрийн өгүүлэхүүнээс хамааралтай байх ёсыг Sequence of Tenses буюу цаг зохицох ёс гэнэ. Цаг зохицох ёсонд доорх дүрмийг баримтлана
    2. Гол өгүүлбэрийн өгүүлэхүүн нь аль нэг одоо ба ирээдүй цагт байвал гишүүн өгүүлбэрийн өгүүлэхүүн нь илэрхийлж буй утга санаагаараа зохих цагт байж болох буюу өөрөөр хэлбэл аль ч цагт байж болно гэсэн үг.
    3. Гол өгүүлбэрийн өгүүлэхүүн нь өнгөрсөн цагт байвал гишүүн өгүүлбэрийн өгүүлэхүүн өнгөрсөн цагт байх ёстой. Үүнд гол өгүүлбэр нь ихэвчлэн жирийн өнгөрсөн цагт байдаг. Энэ дүрмийг сайтар ойлгохын тулд шууд ба дам яриа гэсэн ойлголттой танилцах болно.

A.  Дам ярианд

Гол өгүүлбэрт

бол

туслах өгүүлбэрт

He says

    Present

He has said

                       Perfect

He will say

                      Future

 

 

that she

Is angry                  present

Was angry              past

Has been angry      perfect

Had been angry      past perfect

Will be angry           future

Would be angry       conditional

Гол өгүүлбэрт

бол

туслах өгүүлбэрт

He said

 Past

He had said

                      Past perfect

He would say

                      Conditional

 

 

that she

was angry                  past

Had been angry      past perfect

Would be angry       conditional

B.  IF - өгүүбэрүүд” –ийг үз.  

Нийлмэл өгүүлбэрийн бүтэц 

-            Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр

Хоёр буюу түүнээс дээш энгийн өгүүлбэр зэрэгцүүлэх холбоосоор холбогдсоныг зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр гэнэ.

Ж нь:

            Her father was mostly absent and her mother arrived at night. – Түүний аав нь голдуу гэртээ байдаггүй байсан бөгөөд ээж нь шөнө ирдэг байв.

            In the evening his father usually reads newspapers and her mother watches TV. – Оройд түүний аав нь ихэвчлэн сонин уншдаг бөгөөд, ээж нь зурагт үздэг.

            He didn’t only help the poor people, but also he fought against the rich. – Тэр зөвхөн ядууст туслаад зогсохгүй мөн баячуудын эсрэг тэмцдэг байв.

            He turned over all the pages, but he didn’t come across any interesting expressions. – Тэр бүх хуудсыг эргүүлсэн боловч ямар ч сонирхолтой хэллэг таарсангүй.

            Either John will go alone or she will stay with him. – эсвэл Жонн ганцаараа явна, аль эсвэл тэр эмэгтэй түүнтэй үлдэнэ.

Энгийн нийлмэл өгүүлбэрийн гишүүн өгүүлбэрүүд нь хоорондоо аялгаар холбогдож болно.

            His brother arrived in the afternoon, his sister arrived later than he did. 

- Түүний ах нь үдээс хойш ирдэг, эгч нь түүнээс оройтож ирдэг байв.

- Угсарсан нийлмэл өгүүлбэр

Гол өгүүлбэр нь нэг буюу түүнээс дээш гишүүн өгүүлбэртэй захируулах холбоосоор холбогдсоныг угсарсан нийлмэл өгүүлбэр гэнэ.

Ж нь:

            When the girls recovered, Eric took her to his place. – Бүсгүйг эдгэрэхэд Эрик түүнийг гэртээ аваачив.

Угсарсан нийлмэл өгүүлбэр

      Гол өгүүлбэр         +         Гишүүн өгүүлбэр

УНӨ-нь гол ба гишүүн өгүүлбэрээс тогтох ба эдгээр нь хоорондоо захируулах холбоосоор холбогдоно. Гол ба гишүүн өгүүлбэр нь доорх ялгаатай.

Гол өгүүлбэр нь                                       гишүүн өгүүлбэр нь

1. утга төгс байна.                                       1. утга төгс биш

2. холбоосгүй.                                              2. өгүүлбэрийн эхэнд

                                                                        /голдуу) холбоос байна.

I’ll go with you                                               if you come early

Би чамтай хамт явна.                                Хэрэв чамайг эрт ирвэл

(Хэрэв чамайг эрт ирвэл би чамтай хамт явна.)

Мөн гишүүн өгүүлбэрээр эхэлж болно:

            If you come early, I go with you.

Make yourself a millionaire /book/

2008 оны 10-р сарын 04 Нийтэлсэн Jack

Америкийн номер 1 санхүүгийн зөвлөгч үнэлгээтэй Charles C.Zхang Lynn L.Chen Zhang нарын 2003 онд хэвлүүлсэн "Өөрийгөө саятан болгох нь" номыг хүргэж байна.

Номыг татаж авах

Англи хэлний дүрэм -7

2008 оны 10-р сарын 01 Нийтэлсэн Jack

Үйл үгийн цагуудын идэвхгүй хэв

Passive Voice

Construction of the Passive Voice

The structure of the passive voice is very simple:

subject + auxiliary verb (be) + main verb (past participle)

The main verb is always in its past participle form.

Look at these examples:

subject

auxiliary verb (to be)

 

main verb

(past participle)

 

Water

is

 

drunk

by everyone.

100 people

are

 

employed

by this company.

I

am

 

paid

in euro.

We

are

not

paid

in dollars.

Are

they

 

paid

in yen?

Use of the Passive Voice

We use the passive when:

  • we want to make the active object more important
  • we do not know the active subject

Conjugation for the Passive Voice

We can form the passive in any tense. In fact, conjugation of verbs in the passive tense is rather easy, as the main verb is always in past participle form and the auxiliary verb is always be. To form the required tense, we conjugate the auxiliary verb. So, for example:

  • present simple: It is made
  • present continuous: It is being made
  • present perfect: It has been made

Sometimes a statement in passive is more polite than active voice, as the following example shows:

Example: A mistake was made.

In this case, I focus on the fact that a mistake was made, but I do not blame anyone

Form of Passive

Subject + finite form of to be + Past Participle (3rd column of irregular verbs)

Example: A letter was written.

Examples of Passive

Tense

Subject

Verb

Object

Simple Present

Active:

Rita

writes

a letter.

Passive:

A letter

is written

by Rita.

Simple Past

Active:

Rita

wrote

a letter.

Passive:

A letter

was written

by Rita.

Present Perfect

Active:

Rita

has written

a letter.

Passive:

A letter

has been written

by Rita.

Future I

Active:

Rita

will write

a letter.

Passive:

A letter

will be written

by Rita.

Hilfsverben

Active:

Rita

can write

a letter.

Passive:

A letter

can be written

by Rita.

Examples of Passive

Tense

Subject

Verb

Object

Present Progressive

Active:

Rita

is writing

a letter.

Passive:

A letter

is being written

by Rita.

Past Progressive

Active:

Rita

was writing

a letter.

Passive:

A letter

was being written

by Rita.

Past Perfect

Active:

Rita

had written

a letter.

Passive:

A letter

had been written

by Rita.

Future II

Active:

Rita

will have written

a letter.

Passive:

A letter

will have been written

by Rita.

Conditional I

Active:

Rita

would write

a letter.

Passive:

A letter

would be written

by Rita.

Conditional II

Active:

Rita

would have written

a letter.

Passive:

A letter

would have been written

by Rita.

Passive Sentences with Two Objects

 

Subject

Verb

Object 1

Object 2

Active:

Rita

wrote

a letter

to me.

Passive:

A letter

was written

to me

by Rita.

Passive:

I

was written

a letter

by Rita.

 

Дам яриа

Reported speech

Хүний хэлсэн үгийг дамжуулах 2 арга байдаг.

    1. Хүний хэлсэн үгийг тэр хэвээр нь дамжуулах
    2. Уг хэлсэн үгийг найруулан өөрчилж хөндлөнгөөс ярих

Гол өгүүлбэрийн өгүүлэхүүн нь ихэвчлэн say -хэлэх, tell -ярих, declare –хэлэх, мэдээлэх, order –хэлэх, тушаах, ask -асуух, shout –хашгирах зэрэг үйл үгс байдаг.

Шууд ярианд доорх хэлбэртэйгээр бичнэ.

Ж нь:

            Thomas said: “I learn French” – Томас хэлсэн нь: “Би франц хэл судалдаг”.
            Jerry said: “I’ll phone you tonight” –Жери хэлсэн нь “Би өнөө орой чам уруу утастья”.

Эсвэл хашилтанд буй өгүүлбэрийн араас мэдээлэх үгсийг бичиж болно.

Ж нь:

“Yesterday morning I sent a telegram to Sydney”, John said. – “Өчигдөр өглөө би Сидней рүү цахилгаан явуулсан” гэж Жонн хэлэв.

Бусад жишээг авч үзвэл:

John said: “My brother will buy a car”. – “Миний ах машин худалдаж авна” гэж Жонн хэлсэн.
John said that his brother would buy a car. – Ах нь машин худалдаж авна гэж Жонн ярьсан.
He said to me: “Only you will tell me about it” – “Зөвхөн чи л надад энэ тухай хэлэх ярих болно” гэж тэр надад хэлсэн.

= He told me that only I should tell him about it. – Зөвхөн би л түүнд энэ тухай ярих болно гэдгийг тэр надад хэлсэн.

Цаг агаар

Архив

Чиг чаг


Нийт хандалт

Web Site Counter